
Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Цэцдийн зөвлөлийн гишүүдийн баталсан бөхийн өмсгөл нь дараах шаардлагад нийцсэн байна.
Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,
Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,
Элэг бүс 1.5 см голчоос багагүй байна,
Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,
Зодогны ширээс найман см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),
Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,
Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),
Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,
Шуудагны уяа 0.8 см голчтой байх.
Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байна.
Дээрх шаардлагыг гуравдугаар сарын 12-ны барилдаанаас эхлэн тавьж эхэлжээ. Улмаар тавдугаар сарын 29-ний өдрийн барилдаанаар дуусгавар болгоно. Заагдсан хугацаанд шаардлага хангаагүй өмсгөлтэй бөхийг 2022 оны зургаадугаар сарын 05-ны өдрөөс Монгол бөхийн өргөө болон аймаг сум, орон нутагт болох барилдаанд оролцуулах боломжгүй болох юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 19 цагийн өмнө


Ерөнхий сайд аж үйлдвэржилтийн зарим томоохон төсөл, үйлдвэр...
tentsver.mn | 20 цагийн өмнө













Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
