
2022 оны 14 хүртэлх насны Ази тивийн цомын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ баг тодорлоо. Тус тэмцээн 2022 оны гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн өчигдөр болсон бөгөөд тэмцээний дүн гарахад
Эрэгтэй ангилал
I.Б.Дүүрэнхишиг /Их заргач/
II.Б.Тэнүүнболд /Гэгээн арвай/
III.М.Очирбат /Элит брейн/
IV.Н.Түвшинбаяр /Таван хан/
V.Б.Гэгээнжаргал /Элит брейн/
Эмэгтэй ангилал
I.Төгстөгөлдөр /Дорнод/
II.А.Номин /Өмнөговь/
III.Д.Өнөрзул /Гэгээн арвай/
IV.А.Энэрэл /Төгс нүүдэл/
V.Э.Зол-учрал /Гэгээн арвай/ нарын тамирчид эхний таван байрыг эзэлж, эх орноо төлөөлөн Ази тивийн цомын аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцох эрх авсан юм.