Зочид буудлын салбарын орлого өмнөх оны мөн үеэс 12.7 тэрбум төгрөгөөр өсжээ

Admin | 2022-03-14


Зочид буудлын салбарын орлого 2022 оны нэгдүгээр сард 23.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.7 тэрбум төгрөг буюу 2.2 дахин өсжээ. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 9.7 (2.4 дахин) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 2.6 (76.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн тухай Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.

2021 оны арванхоёрдугаар сард уг салбарын орлого 48.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 21.2 (77.6%) сая төгрөгөөр өсөж байсан бол, 2022 оны нэгдүгээр сард 23.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 25.2 (51.8%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 13.0 (43.6%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 11.9 (66.4%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын 2022 оны нэгдүгээр сарын орлогод 71.8 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, 25.8 хувийг зэрэглэлгүй зочид буудал, амралтын газар, 2.4 хувийг 2 одтой зочид буудлын орлого эзэлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)