Өчигдөр 82 жолооч согтуугаар жолоо барьж, 213 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Admin | 2 Жилийн өмнө


Энэ сарын 12-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1741 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1406, хулгайтай холбоотой 21, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 149, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл 75 бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 82, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 123, хүний биед халдсан 86, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 98, эрүүлжүүлэх байранд хоносон 213, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 96 тохиолдол гарчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)