Монголын эдийн засгийн чуулганыг угтан энэ сарын 21-30-ны хооронд зургаан дэд сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулах юм байна.
Хэлэлцүүлэг хийх зургаан дэд сэдэв:
- Эрчим хүчний сэргэлт
- Боомтын сэргэлт
- Аж үйлдвэржилтийн сэргэлт
- Хот, хөдөөгийн сэргэлт
- Ногоон хөгжлийн сэргэлт
- Төрийн бүтээмжийн сэргэлт
Уг ажилтай холбоотойгоор "Монголын Эдийн Засгийн Форум 2022- Шинэ сэргэлт” хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд “Монголын Эдийн Засгийн Чуулган” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан болон бусад сайд нар, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм.
Шинэ сэргэлтийн бодлого сэдвийн дор эдийн засгийн форумыг ирэх сарын 7-8-нд зохион байгуулах юм. Форумын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Сүүлийн хоёр жил завсарлаад байсан эдийн засгийн чуулган зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь зорилтуудын хүрээнд дэд уулзалт хийхээр төлөвлөсөн. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зургаан дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа. Эндээс гаргасан санаа, дэвшүүлсэн бодлогыг боловсруулж, дөрөвдүгээр сарын 7, 8-нд болох нэгдсэн чуулганд хэлэлцэнэ. Энэ удаагийн форумаас бүтээлч, эв нэгдэл сахин хамгаалсан олон бодлого тодорхойлогдоно гэж бодож байна. Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарын сонирхлыг шинэ сэргэлтийн зургаан бодлого руу чиглүүлэх болно" гэлээ.
Харин Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Монголын эдийн засгийн чуулганы арга хэмжээг шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УУХҮЯ болон ХХААХҮЯ-тай хамтран "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдэвтэй урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 24-ны өдөр зохион байгуулна. Урьдчилсан хэлэлцүүлгийг хоёр яам хамтран хийж байгаа учир дөрвөн хэлэлцүүлэг байгаа. Хүнд үйлдвэр чиглэлийг нь УУХҮЯ хариуцна. Харин хүнс хөдөө аж ахуйн чиглэлийнхийг ХХААХҮЯ хариуцна" гэв.
Эдийн засгийн форумыг зохион байгуулах нөхцөл хэвийн болсон гэж Засгийн газар үзжээ. Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдаж, хөгжлийн олон төслийг УИХ-аар батлуулсан. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг урих, төсөл хөтөлбөрт оролцуулах шаардлага үүссэн байна. Мөн тавдугаар сард болох дэлхийн эдийн засгийн форумд шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулна. Энэ ажлын бэлтгэл болгож, эдийн засгийн форумыг хийх болжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06