Өнгөрсөн шөнө Дорноговь аймгийн Сайншанд, Дэлгэрэх, Эрдэнэ сумдад энэ жилийн анхны бороо орсон болохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Түүнчлэн өчигдөр зарим нутагт хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдсан байна.
Тодруулбал Говь-Алтай аймгийн нутгаар: салхины дундаж хурд секундэд 18-21 метр, зарим үед секундэд 20-28 метр хүртэл, Ховд аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 20-26 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурчээ.
Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр салхины дундаж хурд секундэд 18-24 метр, зарим үед секундэд 19-29 метр, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр салхины дундаж хурд секундэд 19-21 метр, зарим үед секундэд 20-25 метр хүртэл ширүүсэж, шороогоор шууран цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Хүчтэй шороон шуурганы улмаас дөрвөн айлын гэр нурж, ашиглаж боломжгүй болсон байна.
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхаарууллаа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Нийслэлийн хэмжээнд 1128 зам талбайн үйлчлэгч 185 тусгай зор...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14