Амралтын өдрүүдэд авто ослын улмаас есөн хүн амь насаа алджээ

Admin | 2021-12-12


Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 669 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 547 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийслэлд нийт есөн осол бүртгэгдэж, 16 хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан байна. Харин орон нутагт зургаан осол бүртгэгдэж нэг хүн гэмтэж, найман хүн амь насаа алджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон эдгээр зам тээврийн ослын улмаас 3-14 насны долоон хүүхэд гэмтэж, бэртсэн байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

Явган зорчигч мөргөх хэлбэрээр дөрвөн осол бүртгэгдэж, таван хүн гэмтэж, нэг хүний амиа алдсан. 

Мөргөлдөх хэлбэрээр таван осол бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн

Орон нутагт:

Онхолдох хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж,  хоёр хүн амь насаа алдсан

Мөргөлдөх хэлбэрээр хоёр осол бүртгэгдэж, долоон хүн гэмтэж, таван хүн амь насаа алдсан

Автомашин мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн

Автомашинд дайруулах хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүүхдийн амь нас хохирсон.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийг автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудалд суулгах, суудлын бүс хэрэглэж хэвшүүлэх шаардлагатайг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. 

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 197 зөрчил бүртгэгджээ. Үүнд, 

Нийслэлд 138, Орон нутагт 59  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан гэж мэдээллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)