Нийслэлийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах ангийн гал унтраах автомашины жолооч нарын сургалт, дадлагыг зохион байгууллаа.
Сургалтанд хамрагдсан алба хаагчдад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, Гал түймэр унтраах дүрэм, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгож, дадлага эзэмшүүлсэн юм.
Ингэснээр бүтцийн нэгжүүдийн жолооч бүрэлдэхүүний ажлын хариуцлага, аюулгүй ажиллагаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, техник, тоног төхөөрөмжийг эзэмших, ашиглах болон гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал, цэргийн алба, сахилга ёс зүй дээшлэх ач холбогдолтой гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 1 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14