Хилийн боомтуудыг холбох 518 км автозамын ажил ирэх сараас эхэлнэ

Admin | 2022-03-16


Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд манай улс энэ онд хилийн бомтуудыг хатуу хучилттай автозамаар холбохоос гадна Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн хурдны замын төслийг хэрэгжүүлэх зорилт тавьсан.

Энэ онд хилийн боомтуудыг холбох 518 км автозамыг тавих талаар ЗТХЯ-ны Автозамын бодлогыг зохилцуулах газраас мэдээлэв. Бүтээн байгуулалт ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Тодруулбал, энэ онд дөрвөн төслийн 680 бүтээн байгуулалт он дамжин хэрэгжиж, 2022 онд гурван төслийг шинээр эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25 км замыг АХБ-ны олон улсын тендэрийн төслөөр хэрэгжүүлж, одоогийн байдлаар зам барилгын ажил 40 гаруй хувьтай байна. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Тавантолгой-Хангилын чиглэлийн 470 км замын ажлыг мөн эхлүүлжээ. Газар тариалангийн бүс нутаг Шаамар, Зүүнбүрэн, Түшиг боомтын 120 км автозамыг тавьж байна. Тосон-Уул, Баян-Уул чиглэлийн 58 км автозамыг энэ онд тавьж дуусах юм. Хилийн боомтуудыг холбох бүтээн байгуулалтыг дурдвал, Ханги, Цагаандэл-Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Зэлтэр, Ульхан, Баянхошуу, Сүмбэр, Бичигт, Хавиргын гэсэн нийт 14 боомтын 2800 км хатуу хучилттай зам тавих бүтээн байгуулалтыг шат дараатай төлөвлөөд байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)