“Амгалан Дорно” хаврын яруу найргийн уншлагыг зохион байгуулна

Admin | 2022-03-17


Монголын зохиолчдын эвлэл, Завхан аймгаас гаралтай зохиолч, уран бүтээлчдийн “Мөнх огторгуйн чимэг” төрийн бус байгууллага хамтран Монгол Улсын Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их найрагч Б.Явуухулангийн мэндэлсний 93 жилийн ой, Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан “Амгалан Дорно” хаврын яруу найргийн уншлагыг зохиох гэж байна. Яруу найргийн уншлага маргааш 11.00-15.00 цагт Чингэлтэй дүүрэгт байх “Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн”-д болно. Оролцогчид МЗЭ-ийн гишүүн байх ёстой бөгөөд унших шүлэг хэт урт биш, гурван минутаас хэтрэхгүй, олон түмнээ хүндэтгэж, баяр ёслолын, үндэсний хувцастай ирж, урьдчилан бүртгэхийг анхаарууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)