Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл пүрэв гарагт хуралдана

Admin | 2021-12-13


Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал пүрэв гарагт болно. Мөнгөний бодлогын зөвлөл улиралд нэг удаа хуралдан, бодлогын хүүтэй холбоотой шийдвэр гаргадаг юм. 

Хамгийн сүүлд буюу есдүгээр сард гаргасан Төв банкны дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр мөнгөний бодлогын хүүг 6 хувьд хэвээр үлдээн, урт хугацаат репо санхүүжилтийг энэ оныг дуустал 100 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмсэн юм. 

Энэ шийдвэрийг гаргах үед буюу 2021 оны наймдугаар сард жилийн инфляц улсын хэмжээнд 8.9 хувь, Улаанбаатарын хэмжээнд 9.1 хувь байв.

Харин аравдугаар сарын байдлаар 9.7 хувь болж өссөн. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)