Наурызын баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд улсын гарди М.Бадарч түрүүллээ

Admin | 2022-03-20


Казах түмний үндэсний Наурызын баярт зориулсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр, өсөх идэр начин Ч.Батчулуун тэргүүтэй 256 бөх зодоглолоо.

Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч түрүүлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, "Хилчин" СХ, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний бөх, улсын начин Ц.Сандагдорж үзүүрлэв.

Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, "Алдар" СХ, "Ажнай" корпорац, "Таван толгой" ХК, "Говийн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, "Алдар" СХ, “Сод Монгол” групп, Булганхангай дэвжээний бөх, улсын начин Д.Амаржаргал нар шалгарсан бол дунд шөвгийн наймд улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, аймгийн харцага Б.Нямсамбуу нар үлджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)