Гэр хорооллын айл, өрхөд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа ирэх сарын 1-нд дуусна

Admin | 2022-03-20


"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын айл, өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт улсаас хөнгөлөлт үзүүлдэг.

Ингэхдээ жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс хөнгөлөлтөд хамруулдаг. Энэ хугацаа дөрөвдүгээр сарын 1-нд дуусгавар болно. Ингэснээр гэр хорооллын иргэд энгийн тарифаар цахилгааны хэрэглээний мөнгө төлж эхлэх нь.

Оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд айл өрхийн ахуйн зориулалттай хэрэглэсэн цахилгаан хэрэглээнд дараах хөнгөлөлт тооцогдож байгаа юм.

 

Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13.0 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)