Төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьж буй компаниуд үнийн өсөлтийг шийдвэрлэхгүй бол өлсгөлөн зарлах талаар мэдэгдлээ. Барилгын компаниудын төлөөлөл "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ажил хийж байгаа компаниудын үйл ажиллагаа доголдоод байна. Бид улсын ажлыг төсвийн хязгаартай хийдэг. Гэвч бидний ажил батлагдсан төсөвт өртөгтөө багтахаа болив. Барилгын бараа материалын үнэ нэмэгдсэнээр бид санхүүгийн алдагдалд орж, ажил явуулах боломжгүй байдалд хүрлээ.
Барилгын компаниуд цалингаа өгдөггүй гэдэг. Бид 2009 оны Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын тушаалаар төсөвт өртгөө төрөөс аваад явж байна. Хаа байсан 2009 оны тушаалаар мөнгө авч ажилчдынхаа цалинг арай чүү хүргэж явна. Барилгын салбарт хамгийн өндөр, ур чадвартай хүнд л өдөрт 80 мянган төгрөгөөр бодож цалин өгч байна шүү дээ. Гэтэл БНХАУ-аас өдрийн 160 мянган төгрөгөөр хүн авчирч цалинжуулдаг.
Засгийн газраас нэг метр квадратыг 860 мянган төгрөгөөр барь гэж биднийг шахаж байна. Энэ ямар ч боломжгүй. Тиймээс үүнийг 20-30 хувиар өсгөж өгөөч гэдгийг л бид шаардаж байна. Бид одоо үнэхээр 2009 оны төсвөөр барилга барьж чадахгүй.
Үнийн өсөлтийг шийдүүлж байж ажлаа эхлэхгүй бол дахин алдагдалд орно. Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан үнийн индексийг даруй батлахгүй бол бидний ажил цааш явахгүй. Бидэнд тодорхой саналууд бий. Саналаа танилцуулах шаардлагатай байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биднийг хүлээн авч уулзах хэрэгтэй. Үгүй бол бид тэмцлээ өлсгөлөнгийн хэлбэрт шилжүүлнэ" гэлээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14