PISA-д манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7,300 орчим сурагчид оролцоно

Admin | 2022-03-21


Олон улсын сургалтын чанарын үнэлгээ PISA-д манай улсын ерөнхий боловсролын 196 сургуулийн 7,300 орчим сурагчид оролцох гэж байна.

Уг үнэлгээний даалгавруудын талаар болон анхаарах зүйлсийг Боловсролын үнэлгээний төвөөс цувралаар хүргэж байгаа юм. 

Энэ удаад бүтээлч сэтгэлгээний даалгаврын талаар мэргэжилтэн зөвлөлөө. Бүтээлч сэтгэлгээний даалгавар нь суралцагчдын өдөр тутмын ялгаатай асуудалд бүтээлчээр сэтгэх чадварыг үнэлэх зорилготой. Түүнчлэн онцлог нь

  • нэг биш олон зөв хариулт сонгох боломжтой,
  • зөвхөн бичгээр хариулах бус зургийн программ ашиглан бүтээлч сэтгэлгээгээ дүрслэлээр илэрхийлэх боломжтой аж.

Бүтээлч сэтгэлгээний даалгавар дээр ажиллахдаа анхаарах зүйлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн ийнхүү зөвлөлөө. 

1. Монгол хэл, уран зохиол, дизайн технологи, дүрслэх урлаг, хөгжим, математик, нийгэм судлал, байгалийн ухаан, мэдээллийн технологи гэх зэрэг хичээлээр дамжуулж

  • Санааг бичгээр, дүрсээр илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарах
  • Компьютерын чадварыг нэмэгдүүлэх
  • Асуудалд хэвшмэл бус шинэлэг, хэний ч бодож олоогүй, анхдагч, өвөрмөц байхуйцаар хандах, сэтгэх, илэрхийлэх

2. Даалгаврын зааврыг сайн унших, зааврын дагуу шаардлагад нийцүүлэн бүрэн, тодорхой илэрхийлэх

3. Өөрийн санаанд ойлгомжгүй дүрслэл оруулахгүй байх

4. Даалгаврыг гүйцэтгэх зургийн программыг зөв хэрэглэх

5. PISA судалгааны даалгаврын тавилттай төстэй даалгавартай ажиллах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)