
Хэвлэл мэдээллийн редакцууд нэгдэж Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүллээ. Улмаар уг асуудалд Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.Ариунболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөгжлийн банкны асуудлаар хуулийн байгууллага эрчимтэй шалгаж байна. Тодруулбал, хэрэг бүртгэлийн 29 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг шалгагдаж байна. Өөрөөр хэлбэл, 44 хэрэгт 74 ААН-ийг шалгаж байна. Хоёр их наяд 383 тэрбум төгрөгийн зээл олголт хуулийн дагуу явагдсан эсэх, мөнгө угаалт, авлига авсан эсэх зэрэгт мөрдөн байцаалт явуулж байна. Мөрдөн байцаалт явуулж буй 12 хэрэгт нийт 22 хүн холбогдон шалгагдаж байна. Үүнээс 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. Найм нь ААН-ийн удирдлага албан хаагчид байна. Эрүүгийн хэрэг шалгах явцад 11 хүнийг цагдан хорьсон. 641 ширхэг үл хөдлөх битүүмжилсэн. 763 үирхэг тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь 104 ширхэг хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг зогсоосон” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 3 цагийн өмнө















Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
