Монголбанкны долларын нөөц оны эхнээс тэрбум гаруй ам.доллароор буурсан байна. Энэ нь төлбөр тооцоо, гадагшаа урсаж байгаа мөнгөн дүнтэй шууд холбоотой. Монголбанк нэгдүгээр сараас хойш 1.5 тэрбум ам.долларыг банкуудад нийлүүлээд байна. Харин 500-аад сая ам.доллар худалдаж авчээ.
- Эрдэнэт үйлдвэр 258 сая ам.доллар
- Оюутолгой 194 сая ам.доллар
- Эрдэнэс Тавантолгой 23 сая ам.доллар Монголбанкинд худалдсан байна.
Төв банк долларын нөөц бараа бүтээгдэхүүний экспортын орлого, гадаадын хөрөнгө оруулагчдын эх үүсвэр, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээс бүрддэг. Нөөцөө арвижуулахын тулд экспортоо дэмжих ёстой.
Монгол Улсын валютын нөөцийг аюулгүй хэмжээнд хадгалахын тулд төв банкнаас долларын гүйлгээнд хязгаар тогтоосон. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудаас 163 сая ам.долларын хүсэлт ирсэн бөгөөд Монголбанк 50 сая ам.доллар буюу зохист хэмжээгээр хангана. Одоогийн түвэгтэй байдал урт хугацаанд үргэлжлэхгүй. Орос, Украины асуудал намжвал бүх асуудал хэвийн байдалдаа орох боломжтой гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үзэж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ахуйн галын дуудлага ихэссэн байна
tentsver.mn | 2024-12-20
Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц т...
tentsver.mn | 2024-12-16
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааа...
tentsver.mn | 2024-12-13
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийг...
tentsver.mn | 2024-12-06
ГОЛОМТ БАНК ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ДАХИН 100 САЯ АМ.ДОЛЛАРЫН Б...
tentsver.mn | 2024-12-06