Д.ДЭЛГЭРСАЙХАН: Иргэний үнэмлэхний чипэнд сүүлийн зургаан хаягных нь мэдээллийг оруулна

Admin | 2022-03-22


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд зааснаар иргэд шилжилт хөдөлгөөн хийх бүрдээ иргэний үнэмлэхээ дахин хэвлүүлж, үнэмлэх дээрх хаягийн мэдээллээ шинэчлэх шаардлагагүй болох ажээ. Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлэхдээ "Иргэний үнэмлэхээ дахин хэвлүүлэхэд 18300 төгрөг байдаг. Жилд хамгийн багадаа 100 мянган хүн шилжилт хөдөлгөөн хийдэг гэж үзвэл иргэд нэг тэрбум 830 сая төгрөгийн зарлага гаргадаг гэсэн үг. Тиймээс хаягийнх нь мэдээллийг мэдээллийнхээ сангаас гадна иргэний үнэмлэхнийх нь чипэнд оруулна. Сүүлийн зургаан хаягных нь мэдээллийг оруулах гэж байгаа" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)