“Тээврийн зардал өссөн гэх нэрийдлээр далд мөлжлөг хийгээд байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй”

Admin | 2022-03-22


Аюулгүй байдлын төлөө ээжүүдийн холбоо”-ноос “Үнийн өсөлтийн хөөрөгдөл ба тусгаар тогтнол” сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд "Үнийн өсөлтийг хязгаарлах цаг ирсэн. Өнөөдөр нэг сагс хүнсний багц 50 мянган төгрөгт хүрлээ. Тээврийн зардал өссөн гэх нэрийдлээр далд мөлжлөг хийгээд байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Бүх газар амныхаа зоргоор үнээ нэмж байна. Үүнд төрийн хяналт, шалгалт алга. Монгол хүн амын ядуурал туйлдаа хүрсэн байна. Төрийн түшээд гэр хорооллоор явж ядуурлын үнэн төрхтэй танилцах хэрэгтэй. Гэр хорооллын дэлгүүрт өргүй хүн гэж алга. Нэг талх, хэдэн ширхэг төмсийг өр тавьж авч байна. Мөн нэг ачаа авахад 200 мянга төгрөг төлдөг байсан бол өнөөдөр 600 мянган төгрөг болж өссөн. Засгийн газар үнийн хөөрөгдлийг анхааралдаа авахыг шаардаж байна. Ард иргэд  бүсээ чангалсаар эцэстээ туллаа" гэсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)