Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайханы охин өвдөж, эмчилгээний зардал бүрдүүлэхийн тулд тэрбээр хөдөө орон нутагт тоглолт хийж яваа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.
Харин хамтлагийнх нь жүжигчин тус тоглолтод оролцохгүй байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд хөвөрч эхлээд байгаа билээ.
Тэгвэл жүжигчин Д.Дэлгэрсайхан “Маск продакшн маань бидэнд хамгийн ихээр туслаж байгаа. Охины минь бие дээрдэж, эдгэж байгаа болохоор орон нутаг дахь тоглолтоо удахгүй дуусгана" гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл олон нийтийн сүлжээнд гараад буй дээрх мэдээлэлтэй холбоотойгоор "Маск" продакшны жүжигчин М.Баярмагнай өөрийн цахим хаягаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр ““Маск” хамтлаг болон хувиасаа Дээгийдээ аль болох санхүү, сэтгэл санааны дэм үзүүлсээр ирлээ. Бид нэг л гэр бүл шүү дээ. Тэр болгоныг тусаллаа, дэмжлээ гээд явах нь ёс зүйд нийцэхгүй Дээгий өөрөө ч хүсэхгүй! Яах вэ хэсэг хүмүүсийн зорилго, харлуулах гэсэн хүсэл нь та бүхнийг төөрөгдүүлсэн байна. Гэлээ гэхдээ ямарч мэдээлэлд шүүлтүүртэй хандаж байх хэрэгтэй шүү! Дашрамд хэлэхэд ер нь би болон манай хамт олон хандивын тоглолтонд аль болох л оролцож ирсэн. Одоо ч Дээгийгийн маань охинд шаардлагатай гэж үзвэл "Маск" хамтлаг болон Дээгийд хайртай үзэгч олон нь, урлагийн найз нөхөд нь туслахад хэзээд бэлэн" хэмээжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 4 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14