РЦНК орчимд татсан зөвшөөрөлгүй хашааг буулгалаа

Admin | 2022-03-24


Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг өнөөдөр буулгалаа.

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий “Өмнө нь тухайн газар “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшилд байсан. Өдгөө “Эдд энд Эдд констракшн” ХХК-ийн нэр дээр байгаа. Барилга барих болон хашааны стандартын талаар НИТХ-аас баталсан журам байдаг. Тус журмын дагуу түр хашааг зөвхөн барилга барих үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган татах ёстой. Гэтэл энэ компанид барилга барих зураг төсөл батлагдаагүй гэдгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдэгдсэн” гэлээ.

Иргэд барилга барих биш, ногоон байгууламж байдлаар тохижуулах хүсэлтэйгээ илэрхийлж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)