Хар тэнгист байрлах газрын тосны тээвэрлэлтийн систем хүчтэй шуурганы улмаас эвдэрсэн тухай мэдээлсний дараа нийлүүлэлт тасалдах болгоомжлолоос шалтгаалан газрын тосны үнэ дахин өслөө.
Өнөө өглөө “Брент” маркийн газрын тосны үнэ 1.06 ам.доллар буюу 0.9%-иар өсч, баррель нь 122.66 ам.доллар, “West Texas Intermediate” (WTI) газрын тосны үнэ 0.79 ам.доллар буюу 0.7%-иар өсч, баррель нь 115.68 ам.доллар хүрэв.
Лхагва гаригт ОХУ-ын Шадар сайд Александр Новак, Хар тэнгисийн терминалууд далайн шуурганы улмаас Caspian Pipeline Consortium (CPC) Каспийн газрын тосны хоолой хоёр сар хүртэлх хугацаанд газрын тос нийлүүлэх боломжгүй болж магадгүй гэж мэдэгдсэн бөгөөд үүний дараа газрын тосны үнэ таван хувиар өсөөд байна.
Эх сурвалж: Reuters
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 7 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14