“Дэлхийн мөнгөний долоо хоног 2022” аяны хүрээнд бүх нийтийн гүйлт болно

Admin | 2022-03-24


“Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрөө бүтээе” уриан дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног - 2022” аяны хаалтын үйл ажиллагаа 2022 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Хаалтын үйл ажиллагааны үеэр Монголын банкны холбоо, Let’s Run Mongolia клубтэй хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3.5 км-ийн ойрын зайн БҮХ НИЙТИЙН ГҮЙЛТ-ийг зохион байгуулах аж.

Мөн энэхүү үйл ажиллагааны үеэр дуучин, реппер ThunderZ, дуучин, гитарчин О.Гантулга нар уран бүтээлээ хүргэхийн зэрэгцээ АХА хөгжөөнт тэмцээн зохион байгуулагдаж, банкуудын асрууд ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, зөвлөгөө мэдээлэл өгнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)