Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-наас тариаланчдынхаа санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын гар дээр байгаа зах зээлийн эргэлтэд ороогүй хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Энэ хүрээнд өнгөрсөн жилийн ургацаас стандартын шаардлага хангасан, борлуулагдаагүй үлдсэн 50.8 мянган тонн улаанбуудайг татан авах хуваариуд хийгдээд байна.
Хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Угтаал, Хөтөл, Хархорин, Сэлэнгэ, Булган, Хархорин, Дархан салбаруудаар дамжуулан татан авахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Ингэснээр тариаланчид 100 хувь улаанбуудайгаа борлуулж санхүүгийн эх үүсвэртэй болсноор энэ жилийнхээ тариалалтын ажлыг хугацаанд нь эхлүүлэх боломж бүрдэж байгаа аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14