Зам, тээврийн хөгжлийн яам болон Монголын авто замчдын холбоо хамтран “Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференцийг 2022 оны гуравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд найм дахь удаагаа зохион байгуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар авто замын үзэсгэлэнг үзэж, оролцогч аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзан санал солилцов. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тус үзэсгэлэн 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй ч хоёр жилийн дараа өргөн дэлгэр зохион байгуулж буйд оролцогчид сэтгэл хангалуун байв.
Энэхүү экспогоор автозамын салбарт нэвтэрч байгаа сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажилчид харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа тогтоох, шаардлагатай мэргэжлийн хүний нөөц, мэргэжилтэй ажилтны мэдээлэл цуглуулж, холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой байна.
Үзэсгэлэнд оролцогчид авто замын шинэ техник танилцуулахын зэрэгцээ газар дээр нь худалдаж байгаа тухай Монголын авто замчдын холбооныхон танилцуулж байлаа.
Тус экспо нь замын техник, технологи, материалын үзэсгэлэн ба конференци гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнд долоон орны 80 гаруй байгууллага үйл ажиллагаагаа танилцуулан, гурван орны эрдэмтэн судлаач шинэ дэвшилтэд техник технологийн судалгааны ажлаа танилцуулж, 100 гаруй байгууллагын инженер техникийн ажилтан оролцож байна гэж ЗТХЯ-наас мэдээлэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14