Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хоёрдугаар сард Хөгжлийн банкны удирдлагатай уулзаж Төлөөлөн удирдах зөвлөлөө 100 хувь өөрчлөхийг үүрэг болгосон юм. Тэгвэл Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийг бүрэн өөрчилжээ.
Тодруулбал, ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, гишүүнээр ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, ЭЗХЯ-ны Эдийн засгийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Д.Эрдэнэбаяр, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нарыг томилжээ. Мөн хараат бус гишүүнээр Д.Сувдаа, Ү.Амарбат, Г.Буян, С.Насанжаргал нарыг томилсон аж.
ТУЗ-ийн есөн гишүүн байх ба тэдгээр нь хараат бус байх учиртай юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14