МҮОХ-ны ерөнхийлөгчөөр 2004-2019 онд Д.Загдсүрэн ажилласан. Үүний дараа Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр удирдсан. Гэвч Н.Түвшинбаяр найзынхаа амь насанд хүрсэн хэргээр шүүхэд дуудагдаж, цагдан хоригдоод буй. Тэгвэл түүний сул үлдээсэн суудалд хэд хэдэн хүн санаархаж нэр дэвшээд байгаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэрээр АН-ын даргад өрсөлдөж байгаа бөгөөд давхар МҮОХ-ны даргад нэр дэвшсэн нь олон нийтийн анхаарлыг татах болсон. Х.Баттулга Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн. Тус холбоог ганц авч яваа, олимпын аваргаас медаль авахад гол үүрэгтэй гээд дурдаад байвал сонгогдох шалтгаан мэдээж өндөр. Гэвч түүний өрсөлдөгч мөн л чамгүй улстөрч, МҮОХ-ны дэд тэргүүн Б.Баттүшиг. Сү.Батболдын хүү тэрбээр холбоо сүлбээ хэр байгааг дурдах нь энд илүүц биз. Дээр нь өдгөө холбооныхоо дэд тэргүүнээр ажиллаж байгаа. Харин гурав дахь нэр дэвшигч бол Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир. Түүний хувьд Д.Загдсүрэнг ерөнхийлөгч байхаас л МҮОХ-ны удирдлагад нэр дэвшиж ирсэн нэгэн. Ингээд харахаар дээрх нэр дэвшигчдэд хэн хэнд нь МҮОХ-ны тэргүүн болох эртний хүсэл сонирхол бий. Гагцхүү хэн ямар тохироо хийсэн нь өнөөдөр тодорхой болох биз ээ.
Гэвч олны анхаарлыг татсан энэхүү сонгуулийн ажиллагаа нээлттэй болохгүй бололтой. Хэвлэл мэдээллийнхнийг нээлттэй оруулсангүй гэх шүүмжлэл аль хэдийнэ гараад эхэллээ. Жилийн жилд хэл ам дагуулдаг тус холбооны ерөнхийлөгчөөр хэн сонгогдоно түүнээс хамаарч улс орны спортын хөгжил, монголын олимпын ирээдүй яригдах билээ.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 7 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14