С.АМАРСАЙХАН:Манай талаас 0 цэг дээрээс ачаа бараагаа солилцох бэлтгэлээ хангасан

Admin | 2021-11-30


2021.11.29

Шадар сайд С.Амарсайхан “Хил нээх асуудлыг хойшлуулсан, бүх тээвэр хаагдсан гэдэг нь албан бус мэдээлэл. Монгол болон Хятадын талаас ийм ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Хэрэв тийм шийдвэр гарсан бол албан ёсоор мэдээлдэг зарчимтай” гэв. Түүнчлэн “Өнгөрсөн хугацаанд Хятадын талтай тохиролцсоноор авто тээврийн татан авалтуудаа нээх шийдвэр гаргасан. Гурав хоногийн дараагаас энэ үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлнэ.Монгол, Хятад хоёр улсын дундах 0 цэг дээр ачаа бараагаа солилцоно. Чингэлэг тээврээр ачаагаа явуулна. Манай талаас үндсэндээ бэлтгэлээ хангасан. Ойрын хугацаанд Замын-Үүд боомтоор автомашины чингэлэгт тээврээр ачаа авч эхлэх боломж бүрдэж байна. Ингэснээр илүү боломжтой нөхцөл бүрдэж байна гэж үзэж байгаа. Хүний оролцоогүйгээр хилийн 0 цэг дээр ачаа тээврийг солилцоно гэдэг нь цаашдаа ачаа эргэлтийг улам нэмэгдүүлэх ач холбогдолтой" гэсэн мэдээлэл хийлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)