Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт гэдэг. Тэрээр Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамын дүү Д.Жаргалсайханд уг ажлыг даатгаж эхлүүлсэн байдаг. Энэхүү төмөр замын ажил монголчуудын хувьд түүхэнд бичигдэх үйл явдал байлаа.
Төмөр замын нээлт болоод хэдхэн хонож байна. Гэвч төслийг удирдсан Д.Жаргалсайхан нь Хөдөлмөрийн баатар болж хөндлөн төмөр зам дээр нь осол гарлаа. Тиймээс Хөдөлмөрийн баатараас хариуцлага нэхэх нь зүйтэй болов уу.
Энэхүү явдлын талаар ЗТХЯ-наас "Тавантолгой өртөөнөөс депогийн зам руу аж ахуйн үйл ажиллагаа явуулж байсан галт тэрэг сэлгээ хийж байхдаа нэг вагон нь замаас гарсан. Яг одоо Монголын Төмөр замаас хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалтгаан нөхцлийг тодруулаад ажиллаж байна. Осол биш, гологдол. Аж ахуйн ажил хийсэн байсан галт тэрэг" гэсэн тайлбар хийв.
Гэвч дээрх ослын зарим зургаас харвал төмөр зам эвдэрч, элс хайрганд вагон суусан байдалтай харагдав. Зарим учир мэдэх хүмүүс ч гэсэн тус замыг барьсан технологи буруу, элсэрхэг газар хэзээ ч нуруу босгож хийхгүй. Зам доош суудаг. Газрын хэвлийг дагаж барьдаг” гэх зэрэг мэдээллүүд явах болов. Уг төмөр замын асуудал үүгээр дуусахгүй олон мянган хүнийг бүтээн байгуулалтын ажилд дайчилсан хэр нь өнөөг хүртэл цалин хөлсийг нь өгөөгүй гэсэн яриа ч гардаг байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 6 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14