Монголын рок, поп дууны нэрт төлөөлөгч “Хурд” хамтлаг, “Сэнгэраги” арт галарейн гүйцэтгэх захирал, зураач С.Чулуунбаатар нарын хамтын бүтээл “Алтан соёмбо” дууг Өвөрхангайчуудад албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллгааг өчигдөр боллоо.
Өвөрхангай аймгаас Монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийг алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Zanabazar art pestival” арга хэмжээг сүүлийн гурван жил зохиогоод байгаа юм.
Энэ хүрээнд дээрх уран бүтээлчдээс Занабазарын урласан Соёмбо үсгийг олон түмнээ сурталчлан таниулах үүднээс дуу болгон бүтээсэн бөгөөд дууны үг, нотыг аймгийн Засаг дарга А.Ишдоржид гардуулан өглөө.
Мөн Өндөр гэгээний уран бүтээлийг дэлхий нийтэд сурталчлах, соёл урлагаар дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Өвөрхангай аймагтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Энэ үеэр Өндөр гэгээний нутгийн хүү, зураач С.Чулуунбаатарыг Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит "Төрийн шилдэг түшээ" цол тэмдгээр шагнасан ба аймгийн Соёл урлагийн газраас Хурд хамтлагийнханд хүндэтгэл үзүүллээ. Хурд хамтлагийн ахлагч Д.Ганбаяр "Монгол Улсын туг далбаанаас эхлээд бүхий л баримт бичгүүд, хүчний салбарынханы цол тэмдэг гээд тусгаар тогтнолоо харуулсан бүх зүйлд Есөнзүйл сумаас "төрж" гарсан Соёмбо үсэг хамт байдаг учраас үүнийг сурталчлан таниулах нь Хурд хамтлагийн үүрэг, хийх ёстой ажил юм" гээд ирэх зун Өвөрхангай аймагт ая зохиогч С.Ишхүү агсны уран бүтээлээр бүрдсэн бүрэн тоглолт зохион байгуулахаа амлав.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 8 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14