Монгол Улсын начин Э.Энхбат агсны эхнэр Б.Нандинцэцэг өөрийн цахим хуудсандаа дараах сэтгэгдлийг үлдээжээ. Тэрбээр "Хүний санаанд оромгүй бодол, үйлдэлтэй хүмүүс байх юм аа. Одоо үлдсэн биднээс өөр юу хүсээд байгаа юм бол. Би өнөөдрийг хүртэл үр хүүхдээ бодоод хичээгээд зөв зүйтэй амьдраад явж байна. Нэг мэдсэн River gardend байсан байраа булаалгасан мэт. Би хэний ч байрыг аваагүй. Ханийг минь алчхаад одоо намайг муу муухай болгох гээд…Энэ бүхний эцэст хэн нь үүрдийн өнчин болж хохирч үлдээд, хэн нь завшиж, хожиж, баяжсан нь билээ…
Би хүсээгүй ч бүгдийг чинь мэдчихээд байна. Огт худал ор үндэсгүй зүйлд итгээд амаа уралдаад ярьдаг хүмүүс минь битгий ийм байгаач. Бяцхан гурван үр минь ээжийгээ зовоохгүй гээд нулимсаа залгиад амьдарч байна…
Алуурчинд ч…, Тэдний хамсаатнуудад ч…Хүний үнэр, Хүн Чанарын Өчүүхэн хэлтэрхий байдаг гэдэгт итгэхийг Хүсч байна" гэж бичжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 9 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14