Долоо хоногийн өмнөхөн “Найман шарга” валют арилжааны захад ам.доллар түүхэндээ анх удаа 3000 төгрөг хүрсэн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр валют арилжааны “Найман Шарга” төвд нэг ам.долларыг 3080-3100 төгрөгөөр худалдаж авч, 3130-3140 төгрөгөөр зарж байгаа талаар валютын арилжаа эрхлэгчид хэлж байна.
Банкууд лимит тогтоожээ: Банкууд ам.доллар худалдахдаа тодорхой лимит тогтоогоод байна. Жишээлбэл, Хаан банк таван сая төгрөгөөс хэтрэхгүй ам.доллар зарна гэсэн бол Голомт банк 15 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй зэрэг лимитийг тогтоосон аж.
Монголбанкнаас ам.долларын ханштай холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ “Дотоодын зах зээлд их хэмжээний рубль зарж, ам.доллароор солиод гарсан гэдэг нь үндэслэлгүй. Өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 116 сая ам.доллар, 2 дугаар улиралд 113 сая ам.доллар, 3 дугаар улиралд 118 сая ам.доллар, 4 дүгээр улиралд 129 сая ам.доллартой тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ. Рублийн энэхүү гарах урсгал нь хойд хөрштэй хийдэг худалдааг санхүүжүүлэх буюу ОХУ-аас нийлүүлэгддэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг” гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 8 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14