Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны энэ өдөр бол бидний амь насыг хариуцан хамгаалж, эрүүл мэндийн манаанд зогсож байдаг эмч нартаа талархах өдөр билээ.
1842 оны гуравдугаар сарын 30-нд Америкийн эмч Кроуфорд Лонг /Dr. Crawford W. Long/ анх эфирийн унтуулгаар хүзүүний хавдар авах мэс заслыг амжилттай хийснээр энэ өдрийг эмч нарын баярын өдөр болгожээ.
Ингээд эмч нарын тухай сонирхолтой баримтыг хүргэе.
- Дэлхийн анагаах ухааны салбарт хамгийн анх 1842 оны гуравдугаар сарын 30-нд анх удаа өвчтөнийг бүрэн нойрсуулж, мэс засал хийжээ. АНУ-ын Жоржия мужийн Жефферсон хотод мэс заслын эмч Крауфорд Лонг өвчтнийхөө хүзүүний хавдрыг авахын тулд унтуулгын аргыг анх туршсан байна.
- Мэргэжлийн эмч нар өвчнийг эмчилдэг анхны эмнэлэг МЭӨ тавдугаар зуунд Шри Ланкад үүссэн гэх баримт байдаг.
- Энэтхэг эмч нар жороо зөвхөн том үсгээр бичих хуультай. Учир нь жижиг үсгээр бичсэн жорыг тайлж уншиж чадахгүй өвчтөн амиа алдах эрсдэлтэй аж. Дашрамд дурдахад АНУ-д жил бүр 7000 хүн жорыг буруу уншсанаас болж үхдэг байна.
- Авиценна Ибн Синаг 17 настай байхад нь Бухарын захирагч хүнд өвджээ. Захирагч залуу хүүг дуудаж, эмчлүүлсэн бөгөөд шагналд нь алт мөнгө, харш ордон дуртай юмаа ав гэж хэлсэн байна. Харин Ибн Сина Эзэн хааны номын санд орох эрх хүсчээ.
- Австрийн эмч Игнатий Земмельвайс XIX зуунд тэр үеийн хамгийн аймшигтай өвчний нэг болох төрөхийн халдвар өвчнийг багасгах маш үр дүнтэй арга олжээ. Энэ нь гараа угаах. Энэ хялбархан аргын ачаар төрөхийн халдварт өвчнөөр амиа алдах явдал 30-аас 2 хувь болон багассан байна.
- Цус авахдаа долоовор хурууг сонгодог нь энэ хуруу бусад хурууг бодвол ажилд бага хэрэглэгддэг, арьс нь нимгэн байдгаас болжээ.
- Дэлхийн эмч нарын 64% нь илүү цагаар ажилладаг.
- Дункан Макдугал хэмээх эмч нэг удаа сүнс байдаг гэдгийг батлах гэж туршилт хийж байсан.
- Австралийн Жеймс Харрисон амьдралдаа 1000 удаа цус өгсөн хүн. Түүний цус маш ховор бөгөөд 2 сая хүүхдийн амь аварсан гэсэн тооцоо бий.
- Хамгийн урт удаан гэж бүртгэгдсэн мэс ажилбар 96 цаг үргэлжилжээ. Өндгөвчний киста авахаар энэ мэс заслыг хийсэн байна. Эмэгтэйн биеийн жин мэс засал хийхээс өмнө 280 кг байсан бол хийлгэснийхээ нь дараа 140 кг жинтэй болжээ.
А.МӨНХНАРАН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14