Хятадаас их хэмжээний муудсан тахианы мах оруулж ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллага илрүүлж, шуурхай шалгалт явуулаад байна. Энэ талаар МХЕГ-ын байцаагч мэдээлэл өглөө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар "Ачаа өчигдөр шөнө Өмнөговь аймгийн Цагаанхаднаас зориулалтын бус тээврийн хэрэгслээр, барилгын материал дунд тээвэрлэн орж ирснийг илрүүлээд шалгаж байна. Зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирсэн тул хөлдсөн бүтээгдэхүүн хайлж гэссэн. Одоогоор тус бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээний хариу гарсны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хяналт шалгалт үргэлжилж байна" гэв. Ойролцоогоор 90 гаруй хайрцаг тахиа, загас, нугасны мах муудсан байдалтай байсныг илрүүлжээ. Он гарснаас хойш энэ төрлийн зөрчил МХЕГ-т хоёр удаа бүртгэгдсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 10 цагийн өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14