
Аргын тооллын гуравдугаар сарын 31, Бархасвадь гараг. Билгийн тооллын 29, Могойг хүлэгч одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 06.33 цагт мандан, 19.20 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус, тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Х.НЯМБААТАР: Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс...
tentsver.mn | 12 цагийн өмнө


Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай ху...
tentsver.mn | 12 цагийн өмнө



























