Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр Улаанзагалмай хороо, Боловсрол, соёл урлагийн газартай хамтран Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Гамшгийн эрсдэлгүй, хүүхдэд ээлтэй жишиг танхим”-ыг байгууллаа. Танхимыг “Гамшиг, онцгой байдлын өмнөх, дараах үед хүүхэд хамгааллын чадавхыг орон нутгийн түвшинд сайжруулах” нөлөөллийн ажлын хүрээнд тохижуулж, хүүхэд, багачуудад болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэг олгох боломжтой боллоо гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14