Талийгаачийн эхнэр З.Одгэрэл: Өлсгөлөн зарласнаар хадмуудын зүгээс маш дарамт шахалт ирсэн

Admin | 2021-12-13


Ажил үүргээ гүйцэтгэж яваад тогонд цохиулж амь насаа алдсан онцгой байдлын албан хаагчийн бие давхар эхнэр Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн гадна талбайд өчигдөр орой хүртэл суусан. Майхан бариад суух гэтэл “Жагсаал, цуглаан хийхийг хориглосон учир болохгүй” гэх тайлбар өгчээ. Тэрээр “Нөхрийг минь амьд байхад манай гэрээр орж, гараад явж байсан хүмүүс нүүрээ буруулсан. Бүгд хүүхэд, бид хоёрыг ад үзэж, нөхрийн минь үхлийг үнэгүйдүүлж байна. Ар гэрийнхэнд нь мөнгө л чухал учраас хүүгээ хүн гэж тоосонгүй. "Чи хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болохгүй шүү. Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан бол тэтгэмж олдоно. Хэрэв албан бус ажлаар яваад нас барсан бол тэтгэмж олдохгүй, зургаан сарын цалин өгдөг гэж байна. Чи дуугай бай. Бид мэдэж байна" гэж дайрч, давшилсан. Надад мөнгө хэрэггүй, миний нөхөр, миний нөхрийн нэр хүнд, түүнээс минь үлдсэн хэдэн хувцас, одон медаль нь хэрэгтэй. Миний хүүхэд хожим ааваараа бахархах ёстой шүү дээ. Тэр хар дарсан зүүд шиг өдрөөс хойш амьдрал минь сүйрсэн юм шиг санагдаж, яах учраа олохгүй байна"  хэмээн ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)