АИ92 шатахуун жилийн дотор 940 төгрөгөөр нэмэгджээ

Admin | 2022-03-31


  Өнгөрсөн онд АИ-92 шатахуун 1450 төгрөг байсан бол өнөөдөр 64.8 хувиар буюу 940 төгрөгөөр өссөн байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд буюу жилийн өмнө дизель түлш түгээх станцуудаар 1960-2190 төгрөгийн үнэтэй байв. Тодруулбал, АИ76, АИ80 шатахуун 1300-1400 төгрөг, АИ92, АИ93 шатахуун 1370-1450 төгрөг, AИ95 шатахуун 2075 төгрөгийн үнэтэй байв.

Өнөөдөр дизель түлш түгээх станцуудаар 3130-3135 төгрөгийн үнэтэй байгаа бол АИ76, АИ80 шатахуун 2370 төгрөгийн үнэтэй байна. Харин АИ92, АИ93 шатахуун 2385-2390 төгрөгийн үнэтэй. Мөн АИ95 шатахуун түгээх станцуудаар 2990-3070 төгрөгийн үнэтэй байна.

Эдийн засгийн байдал хүнд байгаа өнөө үед шатахууны үнийн өсөлтөөр дамжин бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь иргэдийн амьдралын нөхцөлд хүнд цохилт болж байна.

                                                                                                                            А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)