Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ны өдөр болж өндөрлөлөө. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 17 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 70.1 хувьтай байжээ. Тухайлбал, Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгосон. Энэ жилийн хувьд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 26 байршилд 639 гарааш буулгаж, 9873 мкв талбайг чөлөөлжээ.
Мөн газрын зөрчил арилгах, хашаа буулгах Ажлын хэсэг байгуулагдаж, 47 байршлын 247 хашаа, хайсыг буулгах төлөвлөгөө гаргаж, энэ долоо хоногоос чөлөөлөх ажлыг эхлүүлэх юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14