Иргэн Г.ГАН-ОЧИР: Одоогийн төр засаг үнийн өсөлт дээр арга хэмжээ авч чадахгүй

Admin | 2022-04-04


Залуус Сүхбаатарын талбайд өнөөдөр үнийн өсөлтийн асуудлаар тайван суулт зарлалаа. Тэд өнөөгийн нийгэм дэх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт амьдралд нь маш хүчтэй нөлөөлж байгаа талаар онцоллоо. Тайван суултад нэгдэж үзэл бодлоо илэрхийлээд буй Г.Ган-Очироос тодрууллаа.

-Үнийн өсөлттэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Мэдээж үнийн өсөлт аймшигтай байна.  Бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт 300-500 хооронд нэмэгдэж байна шүү дээ. Долларын ханш 3000 мянга давчихлаа. Манай улс долларын ч нөөцгүй болж байх шиг байна. Энэ хэвээр үргэлжилбэл долларын ханш сарын дараа 5000 мянгад хүрэхээр байна.

-Үнийн өсөлт дээр төр засаг хамгийн эхэнд ямар арга хэмжээ авбал зүгээр гэж бодож байна?

-Яг үнэнийг хэлэхэд өнөөдрийн төр засаг үнийн өсөлт дээр ямар ч шийдвэр гаргаж чадахгүй. Харин чаддаг хүнд нь зайгаа тавьж өгсөн нь дээр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт галч хийдэг байсан. Тэр ажлаа л хийсэн нь дээр.

                                                                                                                                                        А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)