Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гарсан үр дүнг танилцуулж байна.
Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Манай улс Засгийн газрын нөөц хөрөнгөөс Украин улсад 200.000 ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо" хэмээв.
Тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын Тусламжийн төв сан, ОУ-ын Улаан загалмай нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгээр дамжуулан олгоно.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 44 хүн тусл...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Энтертайнмент
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14