Б.ЖАВХЛАН: Дотоод нөөцөө ашиглан гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх шаардлагатай

Admin | 2022-04-04


 Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй хэмээн шийдсэн байна. 

Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан "ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүнд байгалийн хий, газрын тос, үр тариа багтдаг. Эдгээрийн үнэ дэлхийн зах зээлд огцом өсөж нийлүүлэлт тасрах эрсдэлтэй болсноор импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж байна. БНХАУ-ын ургац энэ онд түүхэн доод түвшинд хүрсэнтэй холбогдуулан хүнсний нийлүүлэлтийн томоохон тасалдал гарч, дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа юм. Иймд улс орнууд дотоод төсөв мөнгөний бодлоготойгоо уялдуулж, дотоод нөөцөө ашиглан гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх, нийлүүлэлт хангамжийн хомстол үүсэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)