Энэ сард бөхийн өргөөнд долоон барилдаан болно

Admin | 2022-04-05


Дөрөвдүгээр сард бөхийн өргөөнд болох бөхийн барилдаануудыг танилцуулъя. 

- Дөрөвдүгээр сарын 07-нд 14:00 цагаас Ардчиллын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, /Барилдах бөхчүүдийг маргааш буюу 04-р сарын 06-ны өдөр 10:00-19:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ/

- Дөрөвдүгээр сарын 09-нд МҮБХ-ны ээлжит "Их Эе" хурал,

- Дөрөвдүгээр сарын 10-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ш.Зоригтын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

- Дөрөвдүгээр сарын 15-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, /бөхийн тоо хязгаарлахгүй/

- Дөрөвдүгээр сарын 17-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, цэргийн арслан Доржбалын Баттогтохын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

- Дөрөвдүгээр сарын 23-нд СХД-ийн 30 жилийн ойд зориулсан "Сонгинохайрханы хишиг" Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

- Дөрөвдүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын начин Сэрээнэндоржийн Мандахын нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан,

- Дөрөвдүгээр сарын 30-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит АЦЦБЗалуу 256 бөхийн барилдаан тус тус болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)