
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд өнгөрсөн хугацаанд ажилласан байна. Энэ хугацаанд зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж буйгаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.
Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Мөн цаашид байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөнд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр болсон аж.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Д.ХАДБААТАР: Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн ну...
tentsver.mn | 3 цагийн өмнө















Хүннү хотод шинээр байгуулах логистик, ХАБЭА-н талаар уулзаж...
tentsver.mn | 2025-05-04














Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29
