Жил бүрийн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөн тэмдэглэлт өдөр тохиодог бөгөөд энэ жил манай улс түүхт 100 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү ойн арга хэмжээг арванхоёрдугаар сарын 15, 16-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль хамтран зохион байгуулах гэж байна.
Худалдааны салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна. Тус хурал “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” гэсэн үндсэн хоёр салбар хуралдаантай.
Энэ хуралд Монгол, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНХАУ-ын төрийн байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийг төлөөлсөн ажилтан, судлаачид оролцож, нийт 21 илтгэл танилцуулж, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хурлыг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулна.
Харин арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг Худалдааны салбарын бүтээлийн өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрөөх гэж байна. Энэ хүрээнд 100 жилийн ойн арга хэмжээнд зориулан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг худалдааны салбарын өнгөрсөн түүхийн үйл явц одоо болон ирээдүйн хөгжлийн ойлголтыг багтаасан “Худалдааны түүхийн сургамж” номын нээлт болно. Тус бүтээлийг Монгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор Б.Шаравсамбуу эмхтгэн гаргасан бөгөөд энэ өдөр уншигчдын гарт хүргэх юм.
Түүнчлэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдоржийн бүтээсэн “Худалдааны салбарын 100 жил” хэмээх түүхэн баримтат киноны нээлт болно. Мөн Монгол шуудан ХК-аас бүтээсэн “Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” сэдэвт шуудангийн марк, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас худалдааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13