Улсын харцага Б.Бат-Өлзий: Хөлс хөдөлмөрийг минь төр засаг үнэлнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна

Admin | 2022-04-06


Өнгөрсөн жил цар тахлын улмаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмыг тэмдэглээгүй ч “Үндэсний бөх-Үнэт өв” чансаа өндөр улс, аймгийн цолтой 512 бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулсан билээ.

“Үндэсний бөх-Үнэт өв” улс, аймгийн цолтой 512 бөхийн барилдааныг чансаа өндөр бөхчүүд барилдсан мөн Үндэсний баяр наадмын хэмжээнд хүрэхүйц том барилдаан болсон тул таваас дээш давсан бөхчүүдэд цол олгох нь зөв гэж бөх сонирхогчид санал бодлоо хэлээд байсан юм.

Тэгвэл чансаа өндөр барилдаанд таваас дээш давсан бөхчүүдэд улсын цол олгох хуулийн төслийг УИХ-ын  гишүүн Б.Пүрэвдорж санаачилсан.

Цол олгох тухайд улсыг харцага Б.Бат-Өлзий манай сайтад өгсөн ярилцлагадаа байр сууриа ийн илэрхийлсэн байдаг.

Өнгөрсөн намар Ардын хувьсгалын түүхэн 100-н жилийн ой болж өнгөрсөн. Манай улсын бэлгэдэл болсон эрийн гурван наадам өмнө нь тасалдаж үзээгүй, тасалдах ч учиргүй. Хэдийгээр цар тахалтай байгаа ч гэсэн манайх түүхэнд байгаагүй буюу чансаа өндөр 512 улс, аймгийн цолтой бөхчүүд барилдсан том наадам болсон. Миний тухайд эхний даваанаас л чанга өрсөлдөгч нартай тулсан барилдаан болсон. Алдаа гаргалгүй нягт барилдаж түрүүлсэн байдаг. Хамаг Монголын хүчтэнүүд цугласан чансаатай наадамд шөвгөрсөн 16 залуу байна. Энэ бүхний хөлс хөдөлмөрийг төр засаг үнэлнэ гэдэгт нь эргэлзэхгүй байна. Тэр ч утгаараа бэлтгэл сургуулилтаа сайн хийж хүлээцтэй сууж байна. Төрийн наадамд түрүүлэхийн тулд багадаа л 10 гаруй жил хөдөлмөрлөнө шүү дээ. Тууштай л байх хэрэгтэй

                                                                                                                                                         А.МӨНХНАРАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)