БНХАУ-аас нэмэлт шаардлага тавьж, Эрээний хил дахин хаасан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч О.Бямбагэрэл цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрээний хил нээлттэй хэвээр. Дахин хаах шийдвэр гараагүй. Хилийн 0 цэг дээр автомашинууд орж ирсэн хоёр өдрийн дараа БНХАУ-ын талаас манай талд дахин шинэ шаардлага тавьсан. Эрээнийн хилд Хятадын талаас халдварын эрсдэлийн анализ хийнэ. Дахин автомашин нэмж оруулахгүй. Мөн тусгаарлах байрыг өөрсдөө бэлдэнэ. Энэ ажлуудыг дууссаны дараа нэмж машин оруулна. Манай талаас мэдээж энэ шаардлагын хариуд нь ажлаа түргэвчлэх, нэмж автомашинуудаа оруулах шаардлагыг байнга тавьж байгаа. Энэ тохиолдолд Хятадын талын шаардлагыг хурдлуулах ажлыг манайхаас хийж байна” гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13