
УИХ-ын даргын 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг” хуралдав. Тус хурлаар үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: "Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод 570, 200 маркийн машин унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй" хэмээн хэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвт...
tentsver.mn | 13 цагийн өмнө












Эдийн засаг
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07

















