Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Тяньжинь боомтоос нааш ирж байгаа кантнерууд үе шаттай татагдаад ирж байгаа. Галт тэрэгний татан авалт хэвийн явж байгаа гэж хэлж болно. Гэхдээ тэр бүр ачаа, бараа татан авалтыг хийх боломжгүй байна. Учир нь маш олон иргэн, аж ахуй нэгжүүд Эрээнээр татан авалт хийж байгаа учир хил хаахаас өмнө хоцорсон, орхигдсон бараа бүтээгдэхүүн удсан учир энэ бараа бүтээгдэхүүнийг татан авах ажлыг чингэлгээр хийх ажлыг Хятадын талтай тохирсон. Гэвч тодорхой хугацаагаар Хятадын талаас шалтгаалж хойшилсон учир Гадаад харилцааны яам болон Зам тээврийн яамны сайд нарт үүрэг даалгавар өгч, гэрээ хэлэлцээрийг түргэвчлүүлэх, түргэн шуурхай татаж авах ажлын бэлтгэл ажил хангагдсан. Хятадын талд нийтдээ 150 орчим ачаатай, ачаагүй машин өмнө гараад хил хаагдсан тул эдгээрийг татан авах ажил өнгөрсөн хоёр гурван хоногт хийгдсэн. Ингэснээр нийт 150 орчим машин орж ирсэн. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд Ханьнг болон Гашуун сухайт боомтоор бараа бүтээгдэхүүнээ татан авах боломжтой" гэв.
-ОДООГИЙН БАЙДЛААР МАЛЫН ВАКЦИН ТАСАРСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ-
Мөн тэрбээр малын вакцин хомстож байгаатай холбоотойгоор "Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам вакцин татаж авах асуудлыг Улсын Онцгой комисст оруулж ирсэн. Энэ асуудлыг Засгийн газарт шийдвэрлээд хөрөнгө мөнгийн шийдэж өгсөн. Тэгээд малын вакцин татаж аваад, аймаг, орон нутагт нийлүүлээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар вакцин хомстсон, тасарсан асуудал байхгүй. Бид аймаг, орон нутагт бүсчилсэн хэлбэрээр шуурхай бүлэг гаргаж ажиллуулж байгаа. Энэ асуудлыг хариуцсан байгууллагуудад хугацаатай үүргэ даалгавар өгөөд малоын шүхий өвчин тархсан энэ асуудлыг аймаг, орон нутгийн голомтолсон газруудад хяналт авах, удирдлагууд шуурхай штабаа ажиллуулах, малчид, иргэдэд мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байгаа" гэсэн юм.
Мөн төрийн байгууллагуудыг шинэ жил тэмдэглэхийг хориглосон ч хүн бүрийг хянаад байх боломж байхгүй. Тэгэхээр энэ бол өөрсдийнх нь ухамсрын асуудлаас шалтгаална гэдгийг онцлон хэллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13