Баруун дөрвөн замд байрлах, “Рамада” зочид буудалд энэ сарын 13-нд 32 настай эрэгтэй нас барсан гэх мэдээлэл гарсан. Хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын мэргэжилтнээс тодрууллаа.
Тэрбээр “Өчигдөр 07:20 цагийн үед “Рамада” зочид буудалд “Оюутолгой” ХХК-ийн уурхайд ажиллахаар явахын тулд тусгаарлагдаж байсан иргэн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Түүний үхлийн шалтгааныг тогтоохоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж, шалгаж байгаа. Цогцсыг задлан шинжилгээнд оруулна” гэлээ. Харин тус хэргийн талаар "Рамада" зочид буудлын ажилтнаас тодруулахад "Манай буудалд хүн нас бараагүй. Худал мэдээлэл гарсан байна лээ" гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг з...
tentsver.mn | 2024-11-18
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжс...
tentsver.mn | 2024-11-13